Нурууны дискийн эмгэгтэй өвчтөнүүдийн 90% нь мэс засалд орох эсэхийг сонгох боломжтой. ХБНГУ-ын Мюнхен хотын Техникийн Их Сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын клиникийн захирал, профессор Б. Майер хэлэхдээ, “эдгээр өвчтөнүүдэд сонголт хийх нь хялбаргүй байдаг ба эмчилгээний бүх боломжийн тухай маш сайн мэдээлэл, мэдлэгтэй их эмчээс сайтар зөвлөлгөө авч, дараа нь сонголт хийх хэрэгтэй” гэж ээ.