Бүртгүүлэх

Бүртгүүлэх


Ж. Сарангэрэл

SUMMER CAMP 2015

"СҮРТЭЙ, ХҮЧТЭЙ SUMMER CAMP 2015" Алт-Болд Төв ахмадын сувилалд 3 хоног болж өндөрлөлөө. Залуу Мэдрэл Судлаач Клубын 26 гишүүд идэвхтэй оролцов.


Ж. Сарангэрэл

Нил ягаан өдөр буюу Purply Day өдөрлөг

Монгол улсад Монголын Неврологийн Нийгэмлэгийн дэргэдэх Залуу Мэдрэл Судлаач клубын хамт олны санаачлагаар 2015 оны III сарын 26 өдөр ДЭМБ-ийн санхүүжилтээр анх удаагаа зохион байгуулагдав. Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах стратегийн хүрээнд СХДЭМТөв, СХДЗДТГазар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Тус өдөрлөгт ДЭМБ-ийн мэргэжилтэн Н. Алтанзагас, МНН-ийн таргүүн Ж.Сарангэрэл, МНН-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн, СХДЭМТөвийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга А.Төгссайн, дүүргийн ЗДТГазрын мэргэжилтэн Т.Баярмаа, МНН-ийн гишүүд Альфа-долгион эмнэлгийн захирал Д.Баярмаа, Эпимон эмнэлгийн захирал Үүрийнтуяа зэрэг эмч төлөөлөгчид ба тус дүүргийн ерөнхий боловсролын  сургуулийн бага, дунд, ахлах бүлгийн сурагчид, сургуулийн захирал болон эмч төлөөлөгчид, мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчид зэрэг нийт 250 гаруй иргэд оролцов.


Ж. Сарангэрэл

Олон Улсын Эпилепсийн Өдөр 2015.02.09

Олон Улсын Эпилепсийн Өдрийг анх удаа 2015 оны 2 сарын 9-ний өдөр тэмдэглэхээр дэлхий нийтээр зарлаж, Монголын Неврологийн Нийгэмлэг, Альфа-Долгион Эпилепсийн Төв, ЭпиМОН эмнэлэг болон Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоотой хамтран “ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДӨР” –т зориулан “Эмч-Өвчтөн-Гэр бүл” уулзалтыг Монгол-Японы Төвд зохион байгуулсан. Тус арга хэмжээнд Гедеон Рихтер болон Санофи эмийн компаниуд харамгүй хандив өргөж, тусламж дэмжлэг үзүүлсэн.


Ж. Сарангэрэл

Аутизм ба агаарын бохирдол

Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн хийсэн саяханы судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд, ялангуяа жирэмслэлтийн сүүлийн триместерын хугацаанд бохирдол багатай орчинд амьдардаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад, агаарын нарийн ширхэгт тоосонцрын бохирдолтой орчинд амьдарвал, аутизмтай хүүхэдтэй болох эрсдэл 2 дахин их байв. 

 


Ж. Сарангэрэл

Богино өдөр, харанхуй өдөр: Түгмэл Хатууралтай өвчтөнүүдэд нарны гэрэл яагаад ээлтэй байдаг вэ?

Өвлийн цагт нарны гэрэл дутагдаж, хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна дархлааны тогтолцоог өөрчлөж, түгмэл хатуурлын явцад сөргөөр нөлөөлдөг.