Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Purple Day 2016

| Ж. Сарангэрэл

2016.03.25-ны өдөр ХУД-ийн ЕБС-иуд дунд эпилепси өвчний тухай мэдээлэл сайжруулах зорилгоор ханын сонин, урлагийн мэндчилгээ, шүлгийн уралдаан, асуулт хариултын тэмцээн зэргийг Монголын Неврологийн Нийгэмлэгийн дэргэдэх Залуу Мэдрэл Судлаач Клубын гишүүд зохион байгууллаа. 

Уг арга хэмжээгээр сургуулийн насны хүүхдэд уналт таталт өвчний тухай зөв ойлголтыг түгээх, мэдлэгийг нь дээшлүүлэх, нийгмийн гадуурхлаас хамгаалах, энэрэнгүй сэтгэлээр хандаж, дэмжиж туслах тухай ярилцав.

Чойням ахлагчтай, идэвхтэй оролцсон Залуу Мэдрэл Судлаач Клубын бүх гишүүддээ их баярлалаа!

Уг арга хэмжээг ивээн тэтгэсэн иргэн Хуланд гүн талархал илэрхийлье!