Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Нурууны дискийн мэс засал - сайн зөвлөгөө, зөв шийдвэр

| Ж. Сарангэрэл

Нурууны дискийн эмгэгтэй өвчтөнүүдийн 90% нь мэс засалд орох эсэхийг сонгох боломжтой. ХБНГУ-ын Мюнхен хотын Техникийн Их Сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын клиникийн захирал, профессор Б. Майер хэлэхдээ, “эдгээр өвчтөнүүдэд сонголт хийх нь хялбаргүй байдаг ба эмчилгээний бүх боломжийн тухай маш сайн мэдээлэл, мэдлэгтэй их эмчээс сайтар зөвлөлгөө авч, дараа нь сонголт хийх хэрэгтэй” гэж ээ. (энэ хүртэл, дараа нь дэлгэрэнгүй)

Судалгаануудаас харахад, консерватив болон мэс заслын эмчилгээний аргуудын үр дүн ялгаагүй, ижил ба мэс заслын эрсдэл бага байдаг. Гэхдээ цаг хугацааны хувьд, мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн зовуурь илүү хурдан арилдаг байна. Тиймээс, эмчээс сайтар зөвлөлгөө авсаны дараа, эмчийн хамт шийдвэр гаргах нь зөв.

2006-2011 он хооронд нийт нурууны дискийн мэс заслын тоо 25%-иар ихэссэн. Мэс заслын эмчилгээ хэрэгтэй эсэх талаар олон талаас шүүмжлэл, эргэлзээ төрүүлэх саналууд ирдэг. Тиймээс өвчтөний хувьд өвдөлт намдаах эм, дулааны эмчилгээ, физик эмчилгээ зэрэг консерватив эмчилгээний арга, эсвэл мэс заслын эмчилгээг сонгох эсэх нь тодорхой биш байдаг.

Ховор тохиолдолд яаралтай мэс засал шаардлагатай байдаг.

Хэрэв саа саажилт болон аарцгийн эрхтэнүүдийн үйл ажиллагаа хямарвал яаралтай мэс заслаар эмчлэх хэрэгтэй. Хэрэв мэдрэлийн голомтот өөрчлөлт байхгүй бол, консерватив эмчилгээг 1-р эгнээнд сонгох нь зүйтэй, үр дүнгүй тохиолдолд мэс засалд шилжинэ. Зөв сонголтонд өвчтөний хүсэл бодол болон амьдралын хэвмаяг нөлөөлнө. 

эмчилгээ ба мэс засал - удаан хугацааны тавилан ижил сайн

Эмчилгээний эрсдэл болон урт хугацааны тавиланг хоёр судалгаагаар тодруулсан. Эдгээрийг зөвлөлгөө өгөхдөө дурдах хэрэгтэй. 2007 онд дүгнэсэн “SCIATICA” судалгаанд бүсэлхий нурууны хүнд зэргийн дискийн эвэрхийтэй өвчтөнүүдийг хоёр бүлэгт хувааж, судласан. Нэг бүлэгт зөвхөн консерватив эмчилгээ хийж, нөгөө бүлэгт өвчний эрт үе шатанд мэс засал эмчилгээ хийсэн. Нэг жилийн дараа хоёр бүлгийн хүмүүсийн 95%-д тавилан ижил сайн байсан. Харин эрт үед мэс засал хийсэн бүлгийн өвчтөнүүдийн өвдөлт богино хугацаанд намдсан байсан. Үүнээс өмнө хийгдсэн “SPORT“ судалгаанд ижил үр дүн ажиглагдсан.

Хүнд зэргийн хүндрэл илрэх эрсдэл бага

Дээрх судалгаануудад хүндрэлийн эрсдэл 2-4% байсан. Удаан хугацааны консерватив эмчилгээ, мөн мэс заслын эмчилгээ, аль алины хүндрэлийн эрсдэл ижил бага байсан.

эх сурвалж: http://www.dgn.org/presse/pressemitteilungen/2787-bandscheiben-operation-gute-beratung-gute-entscheidung

орчуулсан: Ж. Сарангэрэл