Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Мигрень толгой өвдөлт нь нүүрний саажилтын эрсдлийг 2 дахин нэмэгдүүлдэг байж болзошгүй

| Ж. Сарангэрэл

АНУ-ийн Мэдрэл Судлалын Академийн “Neurology” албан ёсны сэтгүүлийн 2014 оны 12 сарын 17-ны дугаарт нийтлэгдсэн шинэ судалгааны дагуу Беллийн саа (Bell’s palsy) гэж нэрлэгддэг нүүрний саажилтанд хүргэх эрсдэлийг мигрень толгой өвдөлт 2 дахин нэмдэг байж болзошгүй. “Энэ бол мигрень ба Беллийн саа хоорондох шинэ харилцан хамаарал юм” гэж Тайваний Ян Мины Үндэсний их сургууль ба Тайпей дахь ахмад дайчдын нэгдсэн эмнэлгийн эмч, судлаач Ван Шү-Жиун хэлжээ. “Бидний судалгаагаар энэ 2 өвчний үндэс, учир холбоос нь ижил төстэй байж болохыг таамаглаж байна.” Уг судалгаанд 18-с дээш насны 136.704 хүмүүсийг мигреньтэй болон мигреньгүй гэсэн хоёр бүлэгт хувааж,  3 жилийн хугацаанд хянасан. Энэ хугацаанд, мигреньтэй бүлгээс 671 хүн, мигреньгүй бүлгээс 365 хүн Беллийн саа эмгэгээр өвчилжээ. Хүйс, даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг судалгаанд харгалзан үзсэн ч гэсэн мигреньтэй бүлэгт Беллийн саагаар өвчлөх магадлал 2 дахин их байжээ. “Халдвар, үрэвсэл, эсвэл зүрх судасны өвчлөл зэрэг нь эмгэг үүсэх давхар шалтгаан байж болно. Энэ хоёр өвчний холбоосын учирыг тайлж, батлах, цаашид эдгээр өвчний төгс эмчилгээний аргуудыг нээх нэмэлт судалгаа хийх шаардлагатай” гэж Ван хэлжээ.

 

                          Веб холбоос: http://www.mdlinx.com/neurology/top-medical-news-today-list.cfm/25

                         Эх бэлтгэсэн: Г. Халиун