Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Эпилепси семинар 2016.04.09

| Ж. Сарангэрэл

"Эпилепси" сэдэвт сургалт-семинар 2016.04.09-нд хэлэлцүүлэг, тэмцээн хэлбэрээр амжилттай өндөрллөө. Семинарт ЭЭГ ба эпилепси суралцсан эмч нараас бүрдсэн 6 баг оролцож, мэдлэг, ур чадвараар шударга өрсөлдөв. "Дүрэлзэл" баг хүүхдийн насанд ховор тохиолдох, хэсэгчилсэн уналтаар илрэх "Коппола-Дюлак" хамшинжийг, "Ирээдүй" баг насанд хүрэгчдийн шинж тэмдгийн эпилепсийн тохиолдлын менежментийн тухай, "Энэрэл" баг эмэгтэйчүүдтэй холбоотой чухал асуудлыг, "Сонсохүй" баг сэтгэц, зан төрхийн өөрчлөлтийг, "Тассинари" баг шөнийн эпилепсийн статсусаар илрэх хүүхдийн хүнд хэлбэрийн энцефалопатийг, "Синхрон" баг хүүхдийн энцефалопатийн Дузе хамшинж сэдвийг хөндөж толилуулав. Шүүгчдийн ахлагч Проф.доктор Өлзийбаяр багийн тэмцээний үнэлгээг танилцуулав. 
Шударга өрсөлдөөн түрүүлсэн "Синхрон" багийнханд баяр хүргэж, ажилд нь өндөр амжилт хүсье!
Семинарыг ивээн тэтгэж, бидний үйл ажиллагааг дэмжсэн "САНОФИ", "МЕДИАЛЬ", "КРКА" компаниудад талархал илэрхийлье! 
Зохион байгуулалтанд идэвхтэй оролцсон Баярмаа, Мөнхбаяр, Саруулцэцэг эмч нар, фацилитатор Бямбасүрэн багш, бусад тусласан бүх эмч, резидент, оюутнууддаа баярлалаа!