Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Мэндчилгээ

Монголын Неврологийн Нийгэмлэгээс 12 дохь удаа зохион байгуулж буй “ИНФО2018” Мэдрэл Судлалын Олон Улсын хурал нь 2018 оны 8 сарын 24-25-ны хооронд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү хуралд мэдрэл судлалын шинжлэх ухааны, мөн мэдрэл судлалын эмнэлзүйн салбарын олон улсын шилдэг эрдэмтэн багш, мэргэжилтнүүд урилгаар илтгэл тавина.

ИНФО форум, сургалт-семинарт өнгөрсөн жилүүдэд 160 хүртэл мэдрэлийн эмч, судлаачид оролцож, мэдрэл судлалын тулгамдсан олон сэдвийг хөндөж байсан. Энэ удаагийн хуралд “Захын мэдрэлийн эмгэг” сэдвийн хүрээнд захын мэдрэлийн эмгэгүүд, тэдгээрийн оношилгоо, эмчилгээ зэрэг сэдвийн хүрээнд зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг хөндөнө.

Мэдрэл Судлалын Олон Улсын хуралд оролцож, та захын мэдрэлийн эмгэгтэй холбоотой өөрийн судалгаа, төсөл хөтөлбөр, туршлагаас хуваалцахаас гадна сүүлийн үеийн эрдэм шинжилгээний судалгааны мэдээлэлд Герман, Солонгос, Японы мэдрэлийн эмч, эрдэмтдээс суралцаж, мэдлэг, ур чадвараа өргөжүүлнэ.

Нотолгоонд суурилсан мэдээллийг мэдлэгийн сандаа хуримтлуулж, практик ур чадвараа дээшлүүлж, туршлагаас солилцож, шинэ найзын холбоо тогтоосон гайхалтай хурал болно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм мэдрэлийн эмч, мэдрэл судлаач, мэдрэл судлалыг сонирхогч резидент та бүхнийг “ИНФО2018”-д оролцохыг урья.

 

Жамбалын Сарангэрэл

Монголын Неврологийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч