Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Илтгэлийн хураангуй

Энэхүү Мэдрэл Судлалын Олон Улсын 2 өдрийн хурал нь захын мэдрэлийн эмгэгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний тухай ойлголт өгөх болно. Хурлын үеэр илтгэлийн хураангүй сэтгүүл хэвлэгдэнэ. Уг хураангуйд манай эмч, судлаачид өөрийн хийсэн судалгааны материал, илтгэлийн материал зэргийг info@mongolianneurology.org мэйл хаягаар 2018 оны 8 сарын 10-aaс өмнө илгээж болно.

ИНФО2018 Олон Улсын хурлын илтгэлийн хураангуй бичих заавар

Бичгийн хэл: Монгол ба Англи (ижил бүтэцтэй байна)
Бичгийн хэлбэр: Илтгэлийн хураангуйг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр баруунаас 2.0 см, зүүнээс 3.0 см, дээр доороос 2.0 см зайтай, ARIAL font-оор үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай SINGLE, нийт 2 нүүр (Монгол хэлээр 1, Англи хэлээр 1 нүүр) байна. Монгол хураангуйг 350-400 үгэнд багтаана. Илтгэлийн болон зохиогчийн нэр, хаяг үсгийн тоонд орохгүй.

Илтгэлийн хураангуйн бүтэц: Монгол ба Англи хэл (ижил бүтэцтэй байна)

  1. Илтгэлийн нэр. ТОМ ҮСГЭЭР БИЧНЭ.
  2. Илтгэгчийн нэр, хаяг. Жишээ нь: Ж.Болд1, М.Гэрэл2 (1АШУҮИС, АУС-ийн ... тэнхим 2ШУГТЭ)
  3. Үндэслэл
  4. Судалгааны зорилго
  5. Судалгааны материал, арга зүй
  6. Судалгааны үр дүн (хүснэгт болон зураг оруулахгүй)
  7. Дүгнэлт
  8. Түлхүүр үг 2-5 үг байна.

Илтгэл өмнө нь хэлэлцүүлэгдэж байгаагүй, ёсзүйн зөвшөөрөлтэй байна.

Илтгэлийг 2018 оны 08 сарын 10-ны өдөр 17 цагаас өмнө info@mongolianneurology.org хаягаар хүлээн авна.

Зааврын дагуу бичигдээгүй, хугацаанаас хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.

Нийт ирсэн илтгэлүүдээс шалгарсан илтгэлийг аман хэлбэрээр илтгэх ба бусад бүх илтгэл ХАНЫН ИЛТГЭЛ эсвэл e-POSTER байдлаар чуулганд оролцоно. Жич: бүх илтгэлийг e-Poster-ийн загвараар бэлдэх ба ханын илтгэл бэлтгэх илтгэлийг зохиогчид нь мэдэгдэх болно.

Ханын эсвэл e-poster илтгэлээр хэлэлцүүлээгүй тохиолдолд “ИНФО2018 Илтгэлийн хураангүй” сэтгүүлд хэвлэгдэхгүй болохыг анхаарна уу.

Хураангүй бичсэн хүмүүсийн дор хаяж нэг нь ИНФО2018 хуралд оролцож, хурлын хураамжийг тушаасан байна.
Илтгэлийн хураангуйтэй холбоотой асуудлыг О.Гансувдаас (утас 99079722) лавлана уу.

Ханын илтгэл бэлдэх заавар

  1. Хэмжээ: урт 120 см, өргөн 90см
  2. Илтгэлийн бүтэц
    • Илтгэлийн нэр
    • Илтгэгчийн нэр, хаяг. Жишээ нь: Ж.Болд1, М.Гэрэл(1АШУҮИС, АУС, тэнхим, 2ШУГТЭ)
    • Үндэслэл
    • Судалгааны зорилго
    • Судалгааны материал, арга зүй
    • Судалгааны үр дүн (хүснэгт болон зураг оруулна)
    • Дүгнэлт