Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Гишүүнээр элсэх

МНН-ийн дүрэм, эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хүлээн зөв­шөөрч буй хувь хүн, байгууллага сайн дурын үндсэн дээр тус байгууллагад гишүү­нээр элсэнэ.

Гишүүн байх давуу талууд

Хөнгөлөлт:

  • Жил бүр тогтмол зохион байгуулагддаг хурал, семинарт хөнгөлөлттэй оролцох
  • Нийгэмлэгээс зохион байгуулж буй кредит цагийн сургалтад хөнгөлөлттэй үнээр оролцох
  • Гадаадын түнш байгууллагуудад туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах
  • Мэргэжлийн дагуу ОУ-ын хуралд оролцох зардлын тодорхой хувийг нөхөн олгоход туслах

Урамшуулал:

  • Нийгэмлэгээс гаргасан шагнал урамшуулалд хамрагдах

Хэвлэл:

  • “Монголын мэдрэл судлал” сэтгүүлийг интернетээр болон хэвлэмэл байдлаар хүлээн авах
  • Нийгэмлэгээс захиалсан гадаадын мэргэжлийн нийгэмлэгүүдийн сэтгүүлийг интернетээр хүлээн авах
  • Мэдрэл судлалын чиглэлээр гарсан болон шинэчлэгдсэн эмчилгээ оношлогооны удирдамж стандартыг цаг алдалгүй авах
  • Мэдрэлийн эмчийн хэрэглэх оношлогоо, эмчилгээний критери, тест, асуумжийг үнэ төлбөргүй татан авах

Бусад:

  • Зөвхөн нийгэмлэгийн гишүүдэд зориулсан хаалттай веб хуудас руу нэвтрэн орох
  • Нийгэмлэгийн элссэн гадаадын нийгэмлэгт автоматаар элсэх
  • Нийгэмлэгийн удирдах зөвлөлд сонгогдох эрх
  • Мэдрэл судлалын чиглэлээр үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад өөрийн саналыг илэрхийлж, хувь нэмэр оруулах
  • Нийгэмлэгээс зохион байгуулж буй гадаад, дотоодын төсөл судалгааны ажилд хамтран ажиллах

Гишүүнчлэлийн тухай

Жинхэнэ гишүүнээр МНН-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч, тухайн жилийн татвараа төлөх хүнийг элсүүлнэ. Тухайн жилийн жинхэнэ гишүүний татварын хэмжээг өмнөх жилийн БГХ-аар тогтоосон байна.

Хүндэт гишүүнээр байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг элсүүлнэ. Уг хүн, байгууллагыг хүндэт гишүүнээр элсүүлэх эсэхийг УЗ-ийн саналын дагуу БГХ батална.

Хандивлагч гишүүнээр нийгэмлэгийн үйл ажиллагаа, санхүүгийн чадавхийг бэхжүүлж өргөжүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр тус байгууллагад тусламж үзүүлсэн хувь хүн, байгууллагыг элсүүлнэ. Хандивын доод хэмжээг УЗ-ийн хурлаар жилд 300.000₮ тогтоов.

Дэмжигч гишүүнээр нийгэмлэгийн зорилго, үйл ажиллагааг дэмждэг, манай байгууллагад бүртгэгдсэн хувь хүн, байгууллагыг элсүүлнэ.

Хүндэт гишүүд

  • АУ-ны доктор, профессор Г. Цагаанхүү, АШУҮИС-ийн мэдрэл судлалын тэнхим
  • АУ-ны доктор, профессор Д. Өлзийбаяр, АШУҮИС-ийн мэдрэл судлалын тэнхим
  • Профессор, доктор Штефан Цийрц, ХБНГУ-ын Халле хотын Их Сургуулийн мэдрэлийн эмнэлгийн захирал
  • Профессор, доктор Алберт Лудольф, ХБНГУ-ын Улм хотын Их Сургуулийн мэдрэлийн эмнэлгийн захирал
  • Профессор, доктор Aльфред Линднер, ХБНГУ-ын Штуттгарт хотын Мариен эмнэлгийн мэдрэлийн секторын захирал