Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Бидний тухай

Монголын Неврологийн Нийгэмлэг нь Монголын мэдрэлийн эмч, багш, судлаач хоорондын харилцаа, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол оронд мэдрэлийн өвчний тусламж, үйлчилгээг сайжруулах, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод явуулах, гишүүдийнхээ эрх ашгийг илэрхийлэх зорилго бүхий төрийн бус байгууллага мөн.

Бид Монголын мэдрэлийн эмч нарын мэдлэг, чадвар, хүчийг нэгтгэх замаар Монгол улсын эрүүл мэндийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэдрэлийн өвчний тусламж үйлчилгээг сайжруулах, монгол болон харилцах гадаад эмч нар хоорондын харилцааг бүх талаар дэмжин хөгжүүлэх эрхэм зорилготой ажиллана.

Монголын Неврологийн Нийгэмлэг нь 2014 онд байгуулагдсан.

Бид уламжлал ёсоор жил бүр мэдрэлийн эмч нарын мэдлэг дээшлүүлэх зорилгоор сургалтууд зохион байгуулна. Үүнд, жилд нэгээс доошгүй удаа гадаадын мэдрэлийн эмч нартай хамтран олон улсын мэдрэлийн сургалт (онолын семинар, дадлагын сургалт) зохион байгуулж, шинэ мэдээлэл олгоно. Мөн хамтран эмнэлзүйн үзлэг хийж, сонирхолтой тохиолдлуудыг хэлэлцэж, зөвлөлгөө олгож байна.

Мэдрэлийн түгээмэл эмгэгүүдээр дотоод болон гадаадын эмч, судлаач нартай хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны ажил, төсөл хэрэгжүүлнэ.

Үүнээс гадна, төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх урт хугацааны мэдрэл судлалын сургалтууд зохион байгуулж, шинэ мэдрэлийн оношилгоо, эмчилгээний арга барилыг Монгол Улсад нэвтрүүлэх, Олон Улсын эрдэм шинжилгээний судалгааны ажил дээр суурилан мэдрэлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээний удирдамжийг монгол хэлээр гаргах зорилт тавьж байна. Залуу монгол мэдрэлийн эмч нарыг гадаадын орнуудын мэдрэлийн эмнэлэгүүдэд дадлага сургалтанд явуулж байна.

Монголын Неврологийн Нийгэмлэг нь Монголын мэдрэлийн эмч нарын эрх ашгийг хамгаалан төлөөлнө.